• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС ДАСГАЛЖУУЛАГЧ, БАГ ТАМИРЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-05-09
Үзсэн: 83

ТУСГАЙ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН КОМАНДЛАЛААС ДАСГАЛЖУУЛАГЧ, БАГ ТАМИРЧИДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нийтэлсэн: 2022-05-09 Үзсэн: 83



 

Зэвсэгт хүчний 2022 оны “Марш-тусгай бэлтгэлийн аварга салаа тасаг, цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн”-д Тусгай хүчний цэргийн нэр хүндийг өндөр өргөж, амжилттай оролцож буй командлалын харьяа Зэвсэгт хүчний 345 дугаар нэгтгэл, 084, 150, 330, 331, 350 дугаар ангиудын дасгалжуулагч, баг тамирчид та бүхэндээ Тусгай хүчний цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүнээс дайчин цогтой халуун баяр хүргэж, талархал илэрхийлж байна.

Цэргийн хүний авхаалж, самбаа, тэсвэр хатуужил, ур чадвар, хамтын хүч эв нэгдлээрээ бусад нэгтгэл, ангиудаа хошуучлан Зэвсэгт хүчний олимп болсон марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээндээ амжилтаа ахиулан манлайлахыг хүсэн ерөөе.

 

Тусгай хүчний цэргийн командлалын удирдлага,

бие бүрэлдэхүүнээс

 

2022 оны 05 дугаар сарын 09-ны өдөр

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151