“Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын рот, батарейн захирагч болон түүнтэй адилтгах албан тушаалтнуудын дунд 5 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулсан Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит “Тактикийн олимпиад-2022” уралдааны аваргууд тодорч, нэгдсэн дүнгээ гаргалаа. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, ҮБХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхим, “Ерөнхий цэрэг ассоциац” төрийн бус байгууллага, ЦИС-ийн 1972, 1985, 1990 оны төгсөгчид хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд Зэвсэгт хүчний 19 нэгтгэл, ангийн 20 гаруй офицер оролцож, цэргийн хэргийн мэдлэг, стратеги, тактик боловсруулалтаа сорин өрсөлдсөн юм.
Тус уралдааны нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ротын захирагч ахмад Т.Нацагдорж гутгаар байр, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн мотобуудлагын ротын захирагч ахлах дэслэгч М.Цогнэмэх тусгай байрт тус тус шалгарч, амжилттай оролцлоо.
Эх сурвалж “Соёмбо” мэдээ.