• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УУЛЧИН ДАЙЧИД “ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-05-17
Үзсэн: 69

УУЛЧИН ДАЙЧИД “ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2022-05-17 Үзсэн: 69



 

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн Ерөнхий цэргийн мэргэжлийн офицеруудын санаачилгаар Орчин цагийн Мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсан 66 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Ерөнхий цэрэг”-ийн мэргэжлийг ангийн нийт бие бүрэлдэхүүнд сурталчиллаа. Ангийн захирагч хурандаа Ц.Буянтогтох баярын хурлыг нээж Ерөнхий цэргийн мэргэжлийн офицер, ахлагч нартаа баяр хүргэж, ажил хөдөлмөрт нь амжилт хүссэн бол үргэлжлүүлээд захирагчийн орлогч, захиргааны удирдлагын тасгийн дарга дэд хурандаа С.Бат-Эрдэнэ Ерөнхий цэргийн мэргэжлийн түүхэн хөгжлийн талаар танилцуулга хийв.

Мөн энэ үеэр Ерөнхий цэргийн офицеруудаас боловсруулагдан гарч буй баримт бичгийн стандарт, түүний хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор штабын алба, салбаруудад 2 ширхэг принтер, 100 ширхэг баримт бичгийн хавтсыг бэлэг болгон өгч, баярын мэнд хүргэж, албанд амжилт хүслээ.

Тус арга хэмжээний хүрээнд баярын хурал, цэргийн алба хаагчдын дунд Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд, тактик, танин мэдэхүйн асуулт хариултын ”Центавр” тэмцээн, хурд хүч тэсвэр хатуужил сорьсон “Буухиа” тэмцээнийг тус тус зохион явууллаа.

Цэргийн алба хаагчдын цэргийн дүрэм, тактикийн мэдлэг, оюун ухаан шалгасан асуулт хариултын “Центавр” танин мэдэхүйн тэмцээнд 8 баг оролцож ахлах дэслэгч Э.Дүрвээ ахлагчтай баг тамирчид 84 оноогоор тэргүүн байр эзлэв.

“Буухиа” тэмцээнд 9 баг өрсөлдсөнөөс ахмад Ц.Чирдагтовуучий захирагчтай уулын нэгдүгээр ротын баг тамирчид тэргүүн байр, ахмад М.Чинзориг захирагчтай уулын хүнд ротын баг тамирчид дэд байр, ахлагч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай баг тамирчид гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Эх сурвалж “Соёмбо” мэдээ

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151