• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШҮХЭРЧИН ДАЙЧИД ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСИЙГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2022-05-28
Үзсэн: 82

ШҮХЭРЧИН ДАЙЧИД ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛСИЙГ СУРТАЛЧИЛЛАА
Нийтэлсэн: 2022-05-28 Үзсэн: 82



Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан ангийн шүхэрчин дайчид, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Зэвсэгт хүчнийг сурталчлах ажиллагааг зохион байгууллаа.

Сурталчилгааны ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 21, 33, 48, 102 дугаар сургуулиудын 280 гаруй сурагчдад хүүхэд залуусыг цэрэг-эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх, Ирэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, энхийг сахиулах үйлсийг сурталчлах олон талт ажлыг зохион байгуулав. Тодруулбал, ангийн танилцуулга, видео бичлэгийг үзүүлж, ахмад Г.Баярбямба, сургагч ахлагч Т.Бат-Эрдэнэ, ахлах ахлагч Л.Батбаяр нар ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн талаар өөрсдийн туршлага сургамж, санал сэтгэгдлийг хүүхэд залуучуудад хуваалцаж, төгсөлд нь ангийн зэвсэг, шүхрийн үзэсгэлэнг танилцууллаа. Энэ үеэр Зэвсэгт хүчний шүхэрчин дайчдын онцлог болоод Энхийг дэмжих ажиллагааны талаар сонирхон асууж, зарим хүүхдүүд цэргийн албаа нэр төртэйгөөр хаах болно гэдгээ итгэл төгс хуваалцсан юм. Энэхүү Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж байгаа үйл ажиллагаа нь олон хүүхэд залуус цэрэг дайчдыг хүндэтгэх, цаашлаад эх орноо хайрлах, эр цэргийн алба хаах хүсэл сонирхлыг төрүүлж өгснөөрөө онцлог байлаа.

Эх сурвалж "Соёмбо" редакц

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151