“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бүрэлдэхүүн 5 дугаар сарын 31- ний өдөр ангийн бүрэлдэхүүнийхээ гэр бүлийнхэн, бяцхан хүүхдүүдээ хүлээн авч, ангийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд ангийн захирагч мэндчилгээ дэвшүүлж, “Мазаалай ба түүний нөхөд” хүүхэлдэйн театрын хамт олон, “Модерн театр”-ийн жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Зоригтбаатар нар хүрэлцэн ирж хүүхэлдэйн театрын үзүүлбэр болон алиалагчийн мэндчилгээ, жонглёртой үзүүлбэрээр бэлэг барив. Мөн ангийн үйл ажиллагааг сурталчлах аав, ээж нь ямар ажил хийдэг талаар танилцуулах үүднээс зэвсэг, техникийн үзэсгэлэнг дэлгэж, инженерийн бүлгийн үүрэг гүйцэтгэлт, нисдэг тэрэгний талбайд олсоор буух үзүүлбэр, шүхрийн хичээлийн хотхон, гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулав. Төгсгөлд бяцхан үрс өдрийн зоог барьж, хүүхдийн дунд “Шүхэрчин аавын жаргалтай гэр” бүлийн гар зургийн уралдааныг зохион байгуулан хүүхэд бүр гарын бэлгээ ангийн удирдлагаас гардан авсан юм.
Эх сурвалж "Соёмбо" редакц