• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХҮҮХЭД ШУУГЬСАН НЭГЭН ӨДӨР БАЙЛАА
Нийтэлсэн: 2022-06-03
Үзсэн: 70

ХҮҮХЭД ШУУГЬСАН НЭГЭН ӨДӨР БАЙЛАА
Нийтэлсэн: 2022-06-03 Үзсэн: 70



Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн удирдлага, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”- ийг угтан алба хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг ангийн байрлалд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Ж.Сүх-Очир мэндчилгээ дэвшүүлж, авьяаслаг бяцхан багачууд дуулж, шүлэг уншиж, бүжиглэн, хоорондоо уралдаж, тоглоомоор тоглож, зэвсгийн үзэсгэлэн үзсэн баяр хөөрөөр дүүрэн нэгэн өдөр байлаа. Алба хаагчдын 175 хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхдүүдийн дунд 5 төрлийн тэмцээнийг насны ангиллаар зохион байгуулан шилдгүүдийг өргөмжлөл, гарын бэлгээр урамшууллаа. Энэ үеэр ангийн эмэгтэйчүүд хүүхэд багачуудаар сугалаа сугалуулж азтаныг шалгаруулахыг зэрэгцээ ангийн ахлагч Б.Отгонтамирын гэргий шүдний эмч Б.Жавзмаа хүүхэд багачуудын шүдэнд үзлэг хийж зөвлөгөө өглөө.

Эх сурвалж "Соёмбо" редакц

 

Холбоотой мэдээ
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2023-12-21 Үзсэн: 48573
МЭРГЭН БАЙЖ ЧАДЛАА
Нийтэлсэн: 2023-10-09 Үзсэн: 151