• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2020-05-27 17:35:17
Үзсэн: 4051

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2020-05-27 17:35:17 Үзсэн: 4051



     НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй  биелүүлж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид-Цэнхэр дуулгатан Та бүхэнд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

    Даян дэлхийн улс орнуудтай хаяа дэрлэн энх тайвнаар зэрэгцэн оршиж буй Монгол Улсын энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд манай энхийг сахиулагчдын хувь нэмэр,  гүйцэтгэж буй үүрэг үлэмж их билээ.   

    2002 оноос эхлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүдэд 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.

     Энхийг сахиулагч Монгол дайчид цагийн байдлын хүнд нөхцөлд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, сахилга зохион байгуулалтаараа бусад орнуудын цэргийн багуудаас ямагт дээгүүр байж, НҮБ, цэргийн хүчний командлал, орон нутгийн иргэдийн сайшаал, магтаал, талархалыг удаа дараа хүртсээр байгаа нь бид бүхний амжилт юм.

      Эх орон, Төр, Зэвсэгт хүчнийхээ өмнө хүлээсэн хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, энхийг дэмжих ажиллагааны явцад олж авсан мэдлэг, дадлага, туршлага нь Та бүхний ирээдүйн ажил үйлс, цаашлаад Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэл дүүрэн байна.

      Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай мөрдэс нэгт нөхдийн маань үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн тэдний найдвартай ар тал болж, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, дэлхийн чихнээ дуурсгаж байгаа энхийг сахиулагч Та бүхний даян дэлхийн энхийн төлөө ариун үйлсэд оруулж буй хувь нэмэр, бахархам үйлс өдрөөс өдөрт арвижин батжиж, Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ
 

 

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257