• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ЗОРИГТ ШОНХРУУД ЦЭРГИЙН НИСЭХ ХҮЧНИЙХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Нийтэлсэн: 2021-05-25 09:20:02
Үзсэн: 122

АГААРЫН ЗОРИГТ ШОНХРУУД ЦЭРГИЙН НИСЭХ ХҮЧНИЙХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Нийтэлсэн: 2021-05-25 09:20:02 Үзсэн: 122



ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 303, 337 ДУГААР АНГИУДЫН ХАМТ ОЛОНД

         Зэвсэгт хүчний агаарын цэргийн генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад дайчид та бүхэнд Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлье!

1925 онд Монголын хөх тэнгэрт анхны “Ю-13” онгоц дүүлэн нисэж, агаарын замыг нээн нисэх хүчний түүх эхэлснээс хойш манай нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүн зэвсэглэлд байсан болон байгаа онгоцнуудыг чадварлаг эзэмшин, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь бие хайрлалгүй тулалдаж, агаарын зоригт шонхрууд мэндэлснийг Зэвсэгт хүчний удирдлагаас өндрөөр үнэлж байдаг билээ.

Түүхийн хугацаандаа 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон Хилийн тулгаралтуудад байгуулсан баатарлаг гавьяа, ХХ зуунд Ази тивдээ сансрын уудамд хүнээ нисгэсэн анхдагч улс болж, эгнээнээсээ улсын баатар нэг, гавьяат нисгэгч тав, гавьяат техникч нэгийг төрүүлсэн цэргийн нисэхийнхний яруу алдар, бахархам амжилтыг баярын энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.

Хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, агаарын хил, орон зайгаа батлан хамгаалах, энхийг дэмжих ариун үйлс, олон улсын хамтарсан сургууль, дадлагад оролцсон амжилтаа бататгаж, Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, цэргийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргахыг хүсье.

Монголын хөх тэнгэр цэлмэг, хөөрөлт, буултын тоо нь тэнцүү байхын өлзийтэй ерөөлийг өргөе.

Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

 

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257