• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УАДХЦ-ИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-08-11 09:43:18
Үзсэн: 104

УАДХЦ-ИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-08-11 09:43:18 Үзсэн: 104



      Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

       Одоогоос 57 жилийн тэртээ БНМАУ-ын Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын Армийн командлагчийн 1964 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар “Армийн артиллерийн дивизион”, “Армийн радиотехникийн тусгай батальон”-ыг байгуулсан нь одоогийн Зэвсэгт хүчний 065, 325, 353 дугаар ангиудын үндэс суурь болсон бөгөөд энэхүү өдрийг Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн юм.

      Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг нь хуулиар хүлээсэн эх орныхоо агаарын хилийн халдашгүй дархан байдал, агаарын зайд хяналт тавих, хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

       Дэлхийн ихэнх улс орон Зэвсэгт хүчнийхээ Агаарын цэргийг хөгжүүлэх, агаар-сансрын орон зайгаа бүрэн хянах, агаар-пуужингийн довтолгооноос хамгаалах чадавхаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаагийн нэгэн адил Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд удирдлагаас Агаарын цэргийн бие бүрэлдэхүүнийг мэргэшсэн, чадварлаг болгон хөгжүүлэх, зэвсэглэл, техникийг үе шаттайгаар шинэчлэх, сэргээн сайжруулах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

         Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт цаг ямагт манлайлан, хувь нэмрээ оруулж буй Агаарын цэргийн нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид Та бүхэндээ дахин баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил үйлсэд тань арвин их амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол Улсын агаарын хил өнө мөнхөд халдашгүй дархан байх болтугай!

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ                       Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258