• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-08-12 09:01:49
Үзсэн: 133

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2021-08-12 09:01:49 Үзсэн: 133



        Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

         Монгол эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг хамгаалан бататгах нэн шинэ үеийн эхлэлийг тавьсан 1921 оны 7 дугаар сард Ардын журамт цэрэг Их хүрээг чөлөөлсний дараа Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар тэдний тээн ирсэн цэргийн нөөцийн зэвсэг, галт хэрэглэлийг хуучин Богд хааны зэвсгийн сантай нэгтгэн “Их зэвсэг” хэмээн нэрлэснээр энэ ангийн түүх эхэлсэн юм.

        Өнгөрсөн зууны туршид тус ангийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүн Монгол Улсын төр, засаг, цэргийн дээд командлалаас хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны хүнд нөхцөлд зэвсэг, галт хэрэглэлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулсны зэрэгцээ энх цагийн бүтээн байгуулалт, энхийн үйлсэд ч жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн нь бидний бахархал билээ. Тэрчлэн цэргийн шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, анги, салбарын бие даан үүрэг гүйцэтгэх боломж, чадавх, бие бүрэлдэхүүний дадлага, ур чадварыг нэмэгдүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, зэвсэглэл, техникийн хангалт, засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр амжилт дүүрэн хөдөлмөрлөж байгааг баярын энэ өдөр онцлон тэмдэглэж байна.

         Иймээс тус ангийн амжилт ололт, алдар гавьяа нь орчин цагийн Зэвсэгт хүчний түүх, дайчин замнал, хөгжил дэвшилтэй мөнхийн сэжмээр холбогддог бөгөөд манай улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ой тохиосон жил болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

         Өдгөө мэргэжлийн цэрэг бүхий Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, цэргийн сургалт бэлтгэл нь шинжлэх ухаан, технологи, инновацад суурилж, бэлэн байдал, зэвсэглэл, цэргийн техник, үүрэг гүйцэтгэх чадвараар дэлхийн жишигт хүрэхийг зорьж буй дараагийн шинэ зууны хөгжил дэвшилд Та бүхэн жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

        Энэхүү түүхт 100 жилийн ойг тохиолдуулан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тус ангид ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй офицер, ахлагч, ажилчин албан хаагчид, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч нарт дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажил, албаны арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

            Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 258