• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МОНГОЛ УЛСАД БАТЛАН ХАМГААЛАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 110 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-27 23:30:53
Үзсэн: 129

ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ МОНГОЛ УЛСАД БАТЛАН ХАМГААЛАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 110 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-12-27 23:30:53 Үзсэн: 129



          Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

         Өнө эртний баатарлаг түүх, баялаг уламжлалтай манай улсын түүхэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал онцгой чухал байр суурийг эзэлдэг ба энэхүү хувьсгалын үр дүнд Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол дахин сэргэж, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн 8 дугаар Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, таван яам бүхий Засгийн газрыг бүрдүүлэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлсний дотор Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яамыг байгуулсан түүхтэй.

           Улмаар 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс, үндэстнээ харийн дарлалаас чөлөөлснөөс хойших өнгөрсөн нэгэн зууны туршид одоогийн Батлан хамгаалах яам нь тэрхүү хувьсгалын ололтыг бататгах, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах, орчин үеийн Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх, ард олныг бичиг үсэгт сургах, эрүүлийг хамгаалах, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үүргийг цаг ямагт манлайлан гүйцэтгэж ирснийг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

          Цаашид улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хууль, эрх зүйн орчныг улам бүр боловсронгуй болгох, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахад чиглэсэн бүтээлч үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

           Энэхүү түүхт 110 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй сайд, дарга нар, үе үеийн генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч Та бүхэнд дахин баярын мэндчилгээг дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257