• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-05-12 10:37:10
Үзсэн: 138

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-05-12 10:37:10 Үзсэн: 138



   Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн бахдам түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчинд мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 67 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

   Улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөө цогтой тэмцэгчид, ард түмнийхээ амар амгалан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалагчдын байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээсэн туршлага, сургамж, баатарлаг гавьяаг бүтээлцсэн Ерөнхий цэргийн мэргэжлийн бие бүрэлдэхүүний бахдам амжилтыг баярын энэ өдөр онцлон тэмдэглэхэд таатай байна.

   Баатарлаг түүхийг бүтээсэн бидний ахмад үе "Мэргэжил бүхэн сайхан", "Мэргэжилдээ эзэн байх нь илүү сайхан" хэмээн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, даган дуурайж, үлгэрлэн дагуулж байхыг бидэнд ямагт сургаж, захисаар ирсэн юм.

   Тиймээс Та бүхэн өөрсдийн мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлагаа улам бүр нэмэгдүүлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, түүгээрээ бахархан Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

   Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхний ажил албанд арвин их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                                                         Монгол цэргийн сүр жавхаа, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

                                                                                 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,

                                                                                         БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 680
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 306
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256