• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2015-07-10 09:17:42
Үзсэн: 117

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2015-07-10 09:17:42 Үзсэн: 117



Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа !

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний дайчид аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монголын ард түмний үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809 жил,  Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярыг тохиолдуулан  улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж, баатарлаг гавъяа байгуулсан ахмад зүтгэлтнүүд, туурга тусгаар улс гүрнийхээ ариун голомтыг сахин хамгаалж, эх орныхоо аюулгүй байдлыг батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ биелүүлж буй нийт цэргийн алба хаагчид, тэдний гэр бүл, үр хүүхэд, ард иргэддээ ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай ард түмэн эх орноо хамгаалах, аюулгүй байдлыг сахин бэхжүүлэх ариун үйлсэд цэрэг дайчдынхаа байгуулсан гавъяа, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд тэдний оруулсан хувь нэмрээр ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх чадварт нь итгэж, бүрэн найдаж байдгийн зэрэгцээ Монгол цэргийн дайчин уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг дэлхий нийтийн эрх ашиг, энхийн үйл хэрэгт зориулж байгаад зүй ёсоор талархаж байдаг юм.

Төр засгаас Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих ажиллагаа, улс орныхоо бүтээн байгуулалтанд оролцуулах, байгалын болон бусад гамшгийн хор уршгийг арилгахад ард түмэндээ туслах, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд байнга анхаарч, дэс дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлст хүчин зүтгэж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө шамдан зүтгэхийг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд уриалж байна.

Гийнгоон дуу талд цуурайтаж, нум сумын исгэрээ салхи зүссэн, бөхийн дэвээн наадмийн талбайг эзэгнэсэн Дэлхийд ганцхан Монгол наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн хотол олноороо сайхан наадарай.       

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 681
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 307
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 257