• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2014-07-07 09:17:43
Үзсэн: 115

МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2014-07-07 09:17:43 Үзсэн: 115



      Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа !

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монголын ард түмний үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг тохиолдуулан  улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан тэмцэж, баатарлаг гавьяа байгуулсан ахмад зүтгэлтнүүд, туурга тусгаар улс гүрнийхээ ариун голомтыг сахин хамгаалж, төр улсынхаа аюулгүй байдлыг батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ биелүүлж буй нийт цэргийн албан хаагчид, тэдний гэр бүл, ард иргэддээ ЗХЖШ-ын даргын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай ард түмэн эх орноо хамгаалах, аюулгүй байдлыг сахин бэхжүүлэх ариун үйлсэд цэрэг дайчдынхаа байгуулсан гавьяа, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд тэдний оруулсан хувь нэмрээр ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэх чадварт нь дүүрэн итгэж, бүрэн найдаж байдгийн зэрэгцээ Монгол цэргийн дайчин уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг дэлхий нийтийн эрх ашиг, энхийн үйл хэрэгт зориулж байгаад зүй ёсоор талархаж байдаг юм.

Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлст хүчин зүтгэж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө шамдан зүтгэхийг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд уриалж байна.

       Монгол төрийн мэлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч, эрдэм чадал мандан бадарч байх болтугай.

      Нар хур тэгширч, хувьтай түмний минь сэтгэлийн хойморт баярын од гийсэн энэ өдрүүдэд хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, хурдан хурц хөлгүүдийн уяа сойлго чивхэрч, эрхийн мэргэн харваачдын оноо хараа жигдрэн хотол олноороо сайхан наадаарай

     

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ

Холбоотой мэдээ
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-12-31 08:45:19 Үзсэн: 600
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-08-15 14:10:16 Үзсэн: 345
МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-05-29 12:53:05 Үзсэн: 680
БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2024-03-18 14:08:20 Үзсэн: 306
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Нийтэлсэн: 2023-12-31 09:00:54 Үзсэн: 256