БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдаас тасаг, тоотын захирагчаар томилогдох бүрэлдэхүүнийг удирдлагын анхан шатны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд цэргийн алба хаагчдын ёс зүй, удирдан манлайлах чадвар, даргын хариуцлага, зохион байгуулалт, харилцааны соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн хичээл, дадлагуудыг зохион байгууллаа.
Мөн сэтгэл хөдлөлөө зөв удирдах, бусдад хүндэтгэлтэй хандах, хүнлэг харилцааг төлөвшүүлэх сэдвүүдийг онцлон тусгасан нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлсэн юм.