• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УРЛАГИЙН МАРШИД ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУД ӨНГӨЛЛӨӨ
Нийтэлсэн: 2026-02-05 11:47:10
Үзсэн: 86

УРЛАГИЙН МАРШИД ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН НЭГТГЭЛ, АНГИУД ӨНГӨЛЛӨӨ
Нийтэлсэн: 2026-02-05 11:47:10 Үзсэн: 86



       Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд уламжлал болон зохион байгуулдаг "Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр" тэмцээн 22 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас гадна Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын нийт 17 баг зургаан үндсэн төрлөөр дөрвөн өдрийн турш авьяас билэг, оюун ухаан, авхаалж самбаа, багийн ажиллагаагаа сорин өрсөлдөж өнөөдөр шилдгүүдээ тодруулсан юм.
        Тэмцээний эцсийн дүнгээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн "Цагаан сүлд" баг үнэмлэхүй аварга гэдгээ баталж, тасралтгүйгээр гурав дахь удаагаа цом өргөсөн нь уг тэмцээний 18 жилийн туршлагатай, 11 түрүү, дэд байрын шагналтай багийн гайхамшигтай амжилт байлаа.
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн "Түмэн өлзий" баг удаалж, барилгачин дайчдын төлөөлөл Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн "Эсгий туургатан" баг гутгаар байранд шалгарлаа. Тусгай байранд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн "Өртөөчин" багийнхан шалгарсан юм.
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 103