• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БАЙЛДАГЧ Л.БАЯРМАГНАЙ УЛСЫН АВАРГААС ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-14 16:13:36
Үзсэн: 411

БАЙЛДАГЧ Л.БАЯРМАГНАЙ УЛСЫН АВАРГААС ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЛЭЭ
Нийтэлсэн: 2026-01-14 16:13:36 Үзсэн: 411



       Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мотобуудлагын батальоны II ротын байлдагч Л.Баярмагнай нь 2026 оны Улсын аварга шалгаруулах Пауэрлифтингийн классик хэвтээ шахалтын 8 дахь удаагийн тэмцээнд -83 кг-ийн жинд 115 кг өргөж, гутгаар байр эзэллээ.
     Тус тэмцээн нь пауэрлифтингийн спортын залуу тамирчдын ур чадвар, хүч чадлыг сорьсон, өрсөлдөөн өндөртэй тэмцээнүүдийн нэг бөгөөд байлдагч Л.Баярмагнай ийнхүү Зэвсэгт хүчний алба хаагчдынхаа нэр хүндийг өндөрт өргөж, бахархалтай амжилт үзүүлсэн юм.
      Тэрбээр энэхүү спортоор 2025 оны 01 дүгээр сараас эхлэн хичээллэж эхэлсэн бөгөөд жил гаруй хугацаанд 1 цом, 20 гаруй медаль хүртсэн амжилттай яваа тамирчин юм.
Түүний амжилтаас дурдвал Монгол Улсын Гараар татах холбооны Ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс мөнгөн медаль, бүсийн аваргын тэмцээнээс 2 алтан медаль хүртэж байсан нь түүний тууштай хөдөлмөр, уйгагүй бэлтгэлийн бодит үр дүн. Байлдагч Л.Баярмагнай нь цэргийн албаа нэр төртэй хаахын зэрэгцээ спортын салбарт тууштай хичээллэн, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлж байгаад нь тус ангийн удирдлагууд талархал дэвшүүлж, баяр хүргэлээ.
Хошууч О.ОТГОНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 104