• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05
Үзсэн: 104

ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 104



      Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 2025-2026 сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөө болон Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2026 оныг “Штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан "Цугларалт" дохиогоор ажиллаж, заагдсан районд хээрийн удирдлагын байрыг дэлгэн штабын нэгдсэн дадлагыг 02 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
       Хээрийн удирдлагын байраас өгөгдсөн цагийн байдлын дагуу явуулсан тус штабын нэгдсэн дадлагад Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд цахимаар оролцов.
Штабын нэгдсэн дадлагын төгсгөлд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал бэлтгэл ажлыг бүрэн хангах, өгөгдсөн цагийн байдалд тал бүрийн дүн шинжилгээ хийж, оновчтой зөв шийдвэр гаргахад бүрэлдэхүүн анхаарахыг үүрэг болголоо. Энэ үеэр холбоо мэдээллийн бэлэн байдлыг мөн шалгаж, дүгнэснээрээ онцлог байв.
Холбоотой мэдээ