• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25
Үзсэн: 48930

ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48930



     Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2024-2025 оны сургуулийн жилийн заах арга зүйн цугларалтыг ангийн удирдлагууд, алба салбарын дарга нар, удирдах албан тушаалын ахлагч нартай “Бэлэн байдал ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвийн хүрээнд ҮБХИС-ийн “Сүбээдэй” танхимд зохион байгууллаа.

     Цугларалтаар 2024-2025 оны сургуулийн жилийн онцлог, цаашид сургалт бэлтгэлийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэн ба урилгаар БХЯ-ны Улсын нисэхийн хэлтсийн Улсын нисэхийн бодлого, төлөвлөлт, нислэг-техникийн осол, зөрчлийн шалгах шинжээч, комиссын нарийн бичгийн дарга, шалгагч-нисгэгч, хошууч С.Билэгтборзаяа “Улсын нисэхийн хэлтсийн баримталж буй бодлого”, хувь хүний хөгжлийн сургагч багш Э.Энхсаруул “Найдварыг хаанаас хайх вэ?”, БХЭШХ-ийн ахлах эрдэм шинжилгээний ажилтан, докторант судлаач, ахмад Н.Мөнх-Эрдэнэ “Хиймэл оюун ухааныг цэргийн сургалт бэлтгэлд нэвтрүүлэх боломж, үр өгөөж” сэдвүүдээр сургалтыг зохион байгууллаа.

     Цугларалтад оролцсон бүрэлдэхүүн Ц.Мягмарсүрэн даргатай ҮБХИС-ийн Төв номын сан, хурандаа Б.Батмөнх даргатай Агаарын цэргийн тэнхим, дэд хурандаа Д.Идэшноров даргатай Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, санал сэтгэгдлээ хуваалцсан.

    Цугларалтын төгсгөлд ангийн захирагч хурандаа Э.Батсайхан цаашид сургалт бэлтгэлийн чанарыг сайжруулах талаар үүрэг чиглэл өгснөөр цугларалтын арга хэмжээ өндөрлөлөө.

Дэслэгч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 588
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56007
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51978
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50098
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49099
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48640