• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20
Үзсэн: 50099

АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50099



     

     Армени улсын Еревэн хотод зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 30 орны 400 гаруй баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

     Тус тэмцээний чөлөөт бөхийн 55 кг-ын жинд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн 4 тойрог барилдаж мөнгөн медаль хүртсэн бол Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тамирчин ОУХМ, улсын харцага, дэд ахлагч Г.Ганхуяг 97 кг-ын жинд хүрэл медаль хүртэн эх орондоо ирлээ.

     Дэд ахлагч Ганбаатарын Ганхуяг Ховд аймгийн Булган суманд төрсөн.

     Чөлөөт бөхийн спортоор 9 жил, үндэсний бөхөөр 4 жилийн хугацаанд хичээллэж байгаа тамирчин юм. Тэрээр 2020-2024 онуудад 4 жил дараалан чөлөөт бөхийн 86 кг, 92кг, 97 кг-ын жинд тус тус улсын аварга, 2019 онд Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 86 кг-ын жинд хүрэл медаль, 2023 онд 92кг, 97кг-ын жинд хүрэл медаль, 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аваргын 92кг-ын жинд хүрэл медаль, мөн 4 жилд 1 удаа зохиогддог Азийн спортын их наадмын 97кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртэж байсан.

     Тамирчдаа халуун баяр хүргэе. Амжилтын буухиа үргэлжилсээр.

Дэслэгч С.БАЯРХҮҮ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 588
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56007
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51978
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49099
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48930
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48640