“Залуу телеграфчин-2024” Өндөр хурдны телеграфын 10 дахь удаагийн тэмцээн Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-ын байранд амжилттай зохион байгуулагдсан байсан юм.
Тус тэмцээний эхний 3 байрыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагчид эзэлсэн нь мэдлэг, ур чадвараараа бусдыгаа манлайлсан бахархам амжилт гаргалаа.
Тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хорооны командын байрын радиотелеграфчин дэд ахлагч Ц.Одгаваа, дэд байрт ахлах ахлагч Б.Номин-Эрдэнэ, гутгаар байрт ахлах ахлагч Б.Оюухүү нар шалгарсан ба залуу телеграфчин ахлах ахлагч Б.Оюухүү Радио спортын гуравдугаар зэргийн болзол хангасан нь тэмцээний шагналыг нэгээр нэмсэн онцлогтой үйл явдал боллоо.
Залуу телеграфчиддаа халуун баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Дэслэгч С.БАЯРХҮҮ