• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07
Үзсэн: 51979

СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51979



     Зэвсэгт хүчний 303 дугаар анги Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд “Соёлын өвийн үндэсний төв”-тэй танилцаж цаашид хамтран ажиллахаар боллоо.

     Энэхүү өдөр байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаа, сэргээн засварлах лаборатори, “Өв эрдэнэ” театр, сэргээн засварласан үзмэрүүдийн үзэсгэлэнгийн танхим зэрэгтэй ангийн нийт бие бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.

     Мөн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ч.Санждорж хэлсэн үгэндээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн өдөр бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын баталгаа болсон та бүхнийгээ өргөсөн тангарагтай үнэнч байж, албандаа улам их амжилт гарган хичээнгүйлэн ажиллахыг үүрэг болгож, баяр хүргэлээ.

     Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг угтаж зохион байгуулсан уг арга хэмжээ нь бие бүрэлдэхүүнд Үндэсний өв соёл, түүхээрээ бахархах, Цэрэг-Эх оронч үзлийг төлөвшүүлэх, Иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, Хүн бүр өв тээгч байж, Түүх, ёс заншил, соёл уламжлалтайгаа танилцах зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөсөн юм.

ахмад Г.БИЛГҮҮТЭЙ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 588
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56007
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50099
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49099
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48930
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48640