Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн, хошууч Б.Улсбаяр захирагчтай 085 дугаар тусгай салбарын удирдлага, "Соёл, урлаг, спортыг дэмжих зөвлөл" болон"Эмэгтэйчүүдийн зөвлөл", нийт бие бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд, уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Дорнод аймгийн Баянтүмэн сумын өндөр настнууд, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд туслах зорилгоор"ХАЛУУН СЭТГЭЛ-ХАМТЫН ХҮЧ" аяныг өрнүүллээ.
Зорилтот бүлгийн айл өрхүүдэд тавгийн идээ, нүүрс, хүнс болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг гардуулан өгсөн юм.
Энэхүү арга хэмжээ нь орон нутагт салбарын үйл ажиллагааг сурталчлах мөн иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой ажил боллоо.
Ахмад Б.Даваажаргал