• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫНХАН КОМАНДЛАЛД ЗОЧЛОВ
Нийтэлсэн: 2020-07-27 11:52:08
Үзсэн: 220

АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫНХАН КОМАНДЛАЛД ЗОЧЛОВ
Нийтэлсэн: 2020-07-27 11:52:08 Үзсэн: 220



 

    Архангай аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Д.Цэрэндоржоор ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй алба хаагчид Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай энэ сарын 24-ний өдөр танилцлаа. Хуурай замын цэргийн тухай товч танилцуулгыг тус командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар танилцуулж, харьяа нэгтгэл, ангиуд тухайн орон нутаг дахь Онцгой байдлын газар, хэлтсүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа сайн байдгийн зэрэгцээ гамшиг, ослын үед онцгой байдлын алба хаагчдад дэмжлэг үзүүлж ажилладаг тухай онцолсон юм. Дэд хурандаа Д.Цэрэндорж “Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал төрийн байгууллагууд дотроо хамгийн жишиг байртай гэж сонссон учраас туршлага судлах зорилгоор танилцаж байна. Орон нутагт шилжин байрлан, цэргийн захиргааны удирдлагыг бие даан явуулж эхэлснээс хойш хийж хэрэгжүүлсэн ажил ч их юм. Алба хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчныг цогц байдлаар шийдвэрлэсэн нь үнэхээр таалагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 107