БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, ЗХУ-ын Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд"-ын чуулга уулзалтыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийн төлөөлөл, Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 11 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад Монгол Улсын Зэвсэгт Хүчин, анги, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-эх оронч сэтгэлгээг бадраах, төлөвшүүлэх зорилгоор “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг ерөнхий боловсролын сургуулийн орчинд явууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд ахлах ангийн сурагчдыг ангийн байрлалд хүлээн авч урлагийн хэсэгчилсэн тоглолт, гардан жагсаалын үзүүлэх тоглолт, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэнг сонирхууллаа.
Хошууч Э.МӨНХБАЯСАХ (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)