

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн санаачилгаар Дотоодын цэргийн 805 дугаар ангитай хамтран Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 283 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрмийн 4.12 дахь заалт”-ыг бүрэн хэрэгжүүлэх, нөхцөл байдал хүндэрсэн үед Улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд тус ангиас оролцох хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, хамтын ажиллагааны уялдаа харилцан ажиллагааг зохицуулах зорилгоор хамтарсан сургалт явууллаа.


Тус сургалтаар ангийн бие бүрэлдэхүүнд улсын онц чухал объектын талаарх ойлголт, онцгой нөхцөл үүссэн үеийн харилцан ажиллагаа, томилгоот бүлгийг улсын онц чухал объектын газар орон дээр хуваарилах, бүлгийн даргын үүргийг тодотгож, дадлага, сургалт, явуулах зэрэг таван чиглэлээр явагдсан юм. Энэхүү хамтарсан сургалтыг явуулснаар нийслэлийн хүн амын ундны ус аюулгүй байдлыг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, харилцан ажиллах төлөвлөгөөнд тодотгол хийх, тухайн байгууллагын хийгдэх ажлын дарааллыг тус тус тодорхойлж чадсанаараа ач холбогдолтой юм. Сургалтыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, усан сангийн нөөцийн хамгаалалтын хоёрдугаар салбарын захирагч, хошууч Ж.Болдбаатар, хамгаалалт төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Ө.Мөнхбат нар удирдан явууллаа.
АРТИЛЛЕРИЙН БАГАЖ ХЭРЭГСЛИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЛЭЭ

Зэвсэгт хүчний 120 ангийн албаны офицер, хошууч Н.Баярсайхан тагнуулын удирдах батарей, артиллерийн дивизион, тийрэлтэт артиллерийн дивизион, танк эсэргүүцэх залуурт пуужингийн батарейны артиллерийн шилт багаж хэрэгсэлд батарейны нэгдсэн дадлага, буудлагад ашиглагдаж багаж хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор үзлэг явуулж, засвар үйлчилгээг хийн, дадлага сургуулийг явууллаа. Ингэснээр тус багаж хэрэгслийн бэлэн байдал дээшилж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон юм.

Хошууч Ө.Нарантуяа (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)