
Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн бие бүрэлдэхүүний дунд “Нэг алба-нэг техник” уралдаан амжилттай явагдаж өндөрлөлөө. Ангийн хадгалалтад удаан хугацаагаар байсан зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд алба хаагчдын үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү уралдааны тэргүүн байрт ахмад Б.Ууганбаяр даргатай Орон сууцны алба, дэд байрт ахмад Д.Мөнхзолбоо даргатай Холбооны алба, гутгаар байрт хошууч Д.Даваадорж даргатай Цацраг хими, биологиос хамгаалах албаны бүрэлдэхүүн тус тус шалгарлаа. Ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий шагнал гардуулах үеэр “Энэ аянд бүгдээрээ ялагч гэдгийг онцлох ёстой. Бие бүрэлдэхүүндээ ийм их идэвх зүтгэл гаргасан явдалд маш их баярлалаа” гээд эхний байруудад шалгарсан албадад түүхэн дурсгалт газруудаар аялах эрхээр шагнасан юм.



Ахмад Н.Мөнх-Од (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)