
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна. Зэвсэгт хүчний алба хаагчид төмөр замын суурь бүтэц буюу далангийн ажлыг амжилттай гүйцэтгэж дуусаад өдгөө дээд бүтэц буюу төмөр замын рельс төмөр угсарч эхлээд байна. Зэвсэгт хүчин, төмөр зам, зарим хувийн хэвшлийн компанийн гүйцэтгэж байгаа энэхүү улс орны стратегийн хэмжээний бүтээн байгуулалттай 21 аймаг, нийслэл дүүргүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж танилцаж байгаа юм. Энэхүү танилцах арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн зарим авьяаслаг хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчид тухайн төлөөлөлд урлагийн тоглолт дэглэж, цэргийн албыг сурталчиллаа.

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)