• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 327 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-09-14 11:47:48
Үзсэн: 378

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 327 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА
Нийтэлсэн: 2020-09-14 11:47:48 Үзсэн: 378



   

   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий  командлагч Х.Баттулга 9 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд тэрээр мөн тус ангид ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Тус ангийн захирагч, дэд хурандаа Т.Тогмиддүүмий хамт олныхоо ололт амжилт, түүх замнал, бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл өгч, зарим объектуудаа танилцуулсан юм. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцлаа. “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний алба хаагчид жил хүрэхгүй хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгасан билээ. Өөрөөр хэлбэл, уг төслийн хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, 300 хүний суудалтай Соёлын төв, 20 ортой сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн багтаамжтай 3 байгууламжаас бүрдэх Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор барилга, 150 хүүхдийн 6 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг зэргийг барьж байгуулсан юм. Халхгол сумын хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн 3333 иргэн тоологдсон нь урьд оны байдалтай харьцуулахад өрх 3.5 хувь, хүн ам 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг сумын удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан. Тус сумын албан байгууллагууд Зэвсэгт хүчний алба хаагчдын бүтээн байгуулсан шинэ барилга байгууламждаа үйл ажиллагаагаа явуулж эхлүүлснээр төрийн албан хаагчид нь тав тухтай тохилог, дулаахан орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд сурч, хөгжих таатай байдал үүссэн гэж сумын удирдлагууд хэлж байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Дорнод аймагт ажиллалаа.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108