• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЭНЭ УДААГИЙН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2020-09-14 15:56:31
Үзсэн: 3211

ЭНЭ УДААГИЙН ЦУГЛАРАЛТААР ...
Нийтэлсэн: 2020-09-14 15:56:31 Үзсэн: 3211



   Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Хуурай замын цэргийн цэргийн нэгтгэл, ангийн ахлагч, ажиллагааны ахлагч нарын цугларалтыг 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн цугларалт “Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн ахлагч, ажиллагааны ахлагч нарын гүйцэтгэх үүрэг, чадавхыг дээшлүүлж, нэгтгэл, ангийн ахлагчийн бүрэлдэхүүний бэлэн байдал, сургалтын чанарыг дээшлүүлэх” сэдвийн хүрээнд явагдаж байгаа юм. Цугларалтын эхэнд Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр “Ахлагчийн албаны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, нэгтгэл, ангийн ахлагч, ажиллагааны ахлагч нарт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт” сэдвээр илтгэл тавьж, харилцан ярилцсан. Тэрээр нэгтгэл, ангиудын даргалах албан тушаалын ахлагч нар ахлагчийн албаны бүрэлдэхүүнийг чадваржуулах, үүрэг, оролцоог нь нэмэгдүүлэх, хэрэв өөрийгөө хөгжүүлж, ажил мэргэжилдээ тэргүүлэгч нь байж чадвал тэднийг өсөж дэвших боломж нөхцөлийг нь хангахын төлөө явах ёстой гэж тодотгов. Мөн энэ өдөр Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн Мэдээлэл, соёл хүмүүжийн офицер, дэд хурандаа Б.Золзаяа "Хуурай замын цэргийн командлал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтын ажиллагаа тогтоосон. Энэхүү хамтын ажиллагаагаар бие бүрэлдэхүүний гэр бүлийн харилцаа, илтгэлцэл, хүүхдүүдийн хүмүүжил, залуусын хөгжил зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд олонхыг бүрдүүлдэг ахлагчийн алба чухал үүрэгтэй" гээд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа. Түүнчлэн Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн хурандаа Б.Батмөнх "Хуурай замын цэргийн 2020 оны цэргийн сургалт, бэлтгэлийн дүн, 2021 сургуулийн жилийн онцлог, ахлагч нарын үүрэг, оролцоо" сэдвээр, тус командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн офицер, дэслэгч Д.Отгонгэрэл Хуурай замын цэргийн ахлагчийн бүрэлдэхүүний заавал мэдэх хууль, эрх зүйн актууд болон анхаарах асуудал сэдвээр мэдээлэл өгч, харилцан ярилцсан юм. Энэ өдрийн цугларалтын төгсгөлд Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын сахилга, хариуцлага болон хөдөлмөрийн аюулгүй байдлын хамгааллыг мөрдөж буй байдлын талаар мэдээлэл өгч, албан тушаалтан бүрээр нь үүрэг, чиглэл өглөө.  Тухайлбал, "Албандаа сахилга хариуцлагатай, өөрийгөө хөгжүүлдэг, бусдад зөв үлгэрлэл үзүүлдэг төлөвшил, хүмүүжилтэй ахлагч нараа дэмж, ажил албаа тасалдаг, сахилга, хариуцлага алддаг, зөрчил, дутагдал удаа дараа гаргаад байвал хариуцлага тооцож чаддаг бай. Ахлагчийн албаа зөв удирдан чиглүүлэх нь та бүхний үүрэг. Цол цолондоо эзэн нь байж, бусдыгаа манлайлж ажилла" гээд сахилга, хариуцлагын талаар ярьсан юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 116