• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Хурандаа Г.П.Анисов: “СЭЛЭНГЭ” СУРГУУЛЬ ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ЧУХАЛ БАЙР СУУРИЙГ ЭЗЭЛДЭГ
Нийтэлсэн: 2020-09-23 09:35:57
Үзсэн: 1049

Хурандаа Г.П.Анисов: “СЭЛЭНГЭ” СУРГУУЛЬ ХОЁР ОРНЫ ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ЧУХАЛ БАЙР СУУРИЙГ ЭЗЭЛДЭГ
Нийтэлсэн: 2020-09-23 09:35:57 Үзсэн: 1049



   Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2020” хамтарсан хээрийн сургуулийн гуравдугаар шатны төлөвлөлтийн цахим хуралд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг-агаарын цэргийн атташе, хурандаа П.Г.Анисов оролцсон билээ. Тэрээр төлөвлөлтийн хурлын дараа Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяртай цэргийн хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцсан юм. Уулзалтаар хурандаа П.Г.Анисов “Орос, Монголын Зэвсэгт хүчин эр зориг, дайчин алдар, баатарлаг гавьяагаараа алдартай, бидний найрсаг нөхөрсөг, найрамдалт харилцаа бат сууринд тулгуурлагдсан, түүхэнд салшгүй холбоотой юм. Хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг  “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулийг энэ жил анх удаа хоёр талдаа цахимаар зохион байгуулах гэж байгаа нь бас нэгэн түүхийн эхлэл гэж харж байна. Энэ жил хоёр орны цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлдэг үндсэн ач холбогдлоосоо гадна цэргийн холбоочдын ур чадвар, бэлэн байдал, бэлтгэлжилтийг дээшлүүлсэн сургууль болох байх” гээд зарим асуудлаар санал солилцлоо.

Жил бүр зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь 2 орны цэрэг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, бүс нутаг дахь аюулгүй байдлыг хангахад хоёр улсын Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү сургууль нь 2008 онд анх “Дархан” нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд хоёр орны нутаг дэвсгэрт ээлжлэн явагддаг юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108