• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН АЛБА ХААГЧДЫГ ЦЭРГИЙН СУРГАЛТ БЭЛТГЭЛД ХАМРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-09-30 21:15:23
Үзсэн: 262

НАРИЙН МЭРГЭЖЛИЙН АЛБА ХААГЧДЫГ ЦЭРГИЙН СУРГАЛТ БЭЛТГЭЛД ХАМРУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-09-30 21:15:23 Үзсэн: 262



Таны харж байгаа зурагт Зэвсэгт хүчний 014, 120, 327, 340 дүгээр ангиудад офицер, ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа залуус. Тэд ҮБХИС-аар бэлтгэгддэггүй эрх зүйч, эмч, нягтлан бодогч зэрэг нарийн мэргэжлийн эзэд бөгөөд эрчимжүүлсэн цэргийн сургалт бэлтгэлд хамрагдаж, Цэргийн тангараг өргөсөн нь энэ юм.

Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийг үндэслэн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудад офицер, ахлагчийн албан тушаалд энгийнээр ажилладаг нарийн мэргэжлийн ажилтнуудыг ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 017 дугаар ангийг түшиглэн цэргийн сургалт бэлтгэлд хамруулсан юм. Сургалт бэлтгэл дөрвөн үе шаттайгаар буюу цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, биеийн тамир болон заах арга зүйн хичээлээр үргэлжилж явагдаж, төгсгөлд нь галын бэлтгэлийн буудлагын дасгал боловсруулж, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг түшиглэн Цэргийн тангараг ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Тэдгээр нарийн мэргэжлийн ажилтнуудад Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, тус командлалын хэлтсийн Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Д.Энхсайхан нар тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, бригадын генерал Л.Онцгойбаяр “Та цэргийн хүн болохоор шийдсэн бол заавал баримтлах алтан дүрмүүд бий. Захирах, захирагдах ёсыг дагаж, цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу өмсөж, ёслож хүндлэх журмыг хэвшүүлж, цэргийн алба хаагчдын ёс зүй, хувийн соёлыг дээшлүүлж, бие бялдраа хөгжүүл. Эх оронч үзэл сэтгэлгээтэй байж, идэвх чармайлттайгаар албаа нэр төртэй хаагаарай” гэсэн юм.

Тэдгээр залуусын заримыг нь онцлоход Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дотрын их эмч Б.Балжинням 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдсан цэргийн сургалт бэлтгэлээс их зүйл сурч мэдсэнээ хамгийн эхэнд тодотгоно лээ.Цэргийн эмч гэдэг хос тангарагтай онцгой мэргэжил. Цэргийн сайн эмч болохын төлөө багаас нь зүтгэнэ хэмээн тэр ярилцлагадаа онцоллоо. Дараагийнх нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хуулийн офицер Б.Цэцэгээ. Тэрээр Зэвсэгт хүчинд 2016 оноос хойш алба хааж байгаа бөгөөд цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийнхөө дагуу цэргийн сургалт бэлтгэлд хамрагдсан гэнэ. Түүний хань тус ангид мужаанаар ажилладаг Я.Ганхуяг гэдэг ахлагч цолтой залуу бөгөөд тэд хоёр хүүхэдтэй ажээ.

Түүний адил цэргийн хүний гэргий Ж.Дулмаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн мотобуудлагын батальоны холбооны салааны техникчээр ажилладаг байна. Тэрээр “Энгийнээр ажиллаж байхдаа цэргийн хүний онцлогийг бас сайн мэдрээгүй байжээ.Өөрөө цэргийн бэлтгэлд сургалт хамрагдаад тэднийг хайрлахгүй байхын аргагүй хүмүүс гэдгийг нь мэдэрлээ. Их зүйл сургасан үр бүтээлтэй сургалт байлаа” хэмээсэн. Түүний хань Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дотрын их эмчээр ажилладаг дэслэгч С.Баасанжав аж.

Төгсгөлд нь онцлох алба хаагч бол Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн нягтлан бодогч Н.Дашдэндэв. Тэрээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд энэ хөтөлбөрийн дараа цэргийн хүн болохоор шийдсэн гэнэ. Хүсэл мөрөөдлийнхөө дагуу цэргийн байгууллагад нягтлан бодогчоор ажиллах хүсэлтээ өгч, өдгөө цэргийн сургалт бэлтгэлд бусад нөхдийн хамт хамрагдсан нь энэ ажээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108