• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛАГДАХ ЦЭРГҮҮДИЙН СЭТГЭГДЭЛ
Нийтэлсэн: 2020-10-04 10:19:58
Үзсэн: 153

ХАЛАГДАХ ЦЭРГҮҮДИЙН СЭТГЭГДЭЛ
Нийтэлсэн: 2020-10-04 10:19:58 Үзсэн: 153



Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай төсөрхөн хөөрөлдөв. Тэд цөмөөрөө л “Жинхэнэ эр хүн цэрэгт л байдаг юм гэдэг үг худлаа биш юм байна. Тэсвэр хатуужилтай, ямар ч үед үүргээ бүрэн дүүрэн биелүүлдэг офицер, ахлагч ах, эгч нараасаа их зүйл суралцлаа. Хамгийн гол эх орноо хайрлах үзэл, хүмүүжлээр өөрсдийгөө цэнэглэж, бие бялдраа чийрэгжүүлж чадлаа” хэмээн дуу нэгтэй хариулж байх юм. Тэдний олонх нь нийслэлийн харьяат ажээ. Байлдагч О.Дарханчулуун гэхэд Чингэлтэй дүүргийнх бөгөөд ХААИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж байсан, халагдаж очоод үргэлжүүлэн суралцана гэнэ. Харин байлдагч Ч.Мөнхтөр халагдсан даруйдаа аав, ээждээ баярласнаа илэрхийлэх ажээ. Учир нь түүний аав, ээж цэрэгт явахад нь ятгасан ба энэ нь маш зөв сонголт байсныг бие, сэтгэлээрээ мэдэрснээ хуваалцахаар төлөвлөж. Түүний аав Б.Пүрэвдаваа, ээж Б.Чулуунцэцэг нар онцгой байдлын байгууллагад насаараа ажилласан бэлтгэл офицер, ахлагч аж. Байлдагчийн хүсэл мөрөөдөл нь гэвэл кофе шоп байгуулах юм байна. Өөрийн гэсэн орчин бүрдүүлж, хүмүүст ая тух мэдрүүлэхийг хүсдэг, халагдаад нэг хэсэгтээ л ганцаардлыг их мэдрэх байхдаа гэж тэр нэмж хэлэв.

Бусад онжавуудаасаа нэлээд өндөр байлдагч Э.Түвшинжаргал сагс тоглох дуртай. Цэрэгт ирэхээсээ өмнө бусдын өөдөөс үргэлж тайлбар тавьдаг, ажлыг өөрөөсөө түлхдэг байсан бол цэрэгт ирснээс хойш энэ дутагдлуудаа засаж чадсан байна. Тэрээр халагдаад гар утасны засвараа үргэлжлүүлэх гэнэ. “Зэвсэгт хүчний алба хаагчид над дээр очиж засуулаарай. Амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон цэргийн хүмүүсийн утсыг чин сэтгэлээсээ засаж өгнө. Гар утасны засвар маань “Tedy” төвийн 3 давхарт дөрөвдүгээр павилон" гэлээ.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108