• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АЛБА ХААГЧДЫН ДУНД “БАЯРЛАЛАА” АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-16 13:03:57
Үзсэн: 271

АЛБА ХААГЧДЫН ДУНД “БАЯРЛАЛАА” АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-16 13:03:57 Үзсэн: 271



   Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр анги түүхт 80 жилийнхээ ойн баярын хүрээнд тус ангийн Инженер сапёрын батальоны хамт олноос бие бүрэлдэхүүнийхээ дунд “Баярлалаа-2024", “Соёлыг түгээе”, “Дүрэмч хамт олон” зэрэг аянуудыг шат дараатайгаар зохион байгуулж байна.

   Дээрх аян нь ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдын дунд эелдэг зөв, боловсон харилцааг уриалах, бие бүрэлдэхүүндээ баяр баяслыг бэлэглэх, хамт олны уур амьсгал, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэж байна.

   Мөн “Дүрэмч хамт олон” уриалгын хүрээнд офицер, ахлагч, түрүүч байлдагч нарын цэргийн хэргийн мэдлэгийг бататгаж, сургуулийн жилийн долоо хоногийн товч, өдөр тутмын цагийн хуваарийг ягштал мөрдөж ажиллах, алба хаагч бүр өөрсдийн ажил, мэргэжлээрээ бахархах үзлийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Ахлах дэслэгч Р.БИЛЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120