• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БУСДЫГ СОНСОХ НЬ ХАРИЛЦААНЫ ГОЛЛОХ ЧАДВАРЫН НЭГ
Нийтэлсэн: 2024-04-17 16:10:23
Үзсэн: 81

БУСДЫГ СОНСОХ НЬ ХАРИЛЦААНЫ ГОЛЛОХ ЧАДВАРЫН НЭГ
Нийтэлсэн: 2024-04-17 16:10:23 Үзсэн: 81



     “Эмпатека” харилцааны сургалтын төвөөс Төв аймаг дахь төрийн байгууллагуудын алба хаагчдад харилцааны ур чадварын тухай сургалт зохион байгууллаа. Сургалтад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургагч багш Г.Ашиг “Сайн ажилтан” гэдэг хандлага, мэдлэг, ур чадвараар тодорхойлогдоно гэдгийг хамгийн эхэнд онцлов.

   Тэрээр лекцдээ “Аливаа байгууллага болоод ажилтны гүйцэтгэл сайжруулах цикл нь чадвар, хандлага, дадлага, мэдлэг гэсэн зарчмаар явагддаг, дан ганц мэдлэгтэй эсвэл чадвартай байгаад харилцаа хандлага тааруу байвал энэ сайн ажилтан биш. Өнөөдрийн нийгэмд хоорондын харилцаа хэр эерэг зөв байна тэр хэмжээгээр бат бөх нөхөрлөл оршдог болсон. Үүнд удирдлагын арга барил, манлайлах чадвар, зөөллөх бодлого, алба хаагчдадаа нэг түвшинд адил хандах зарчим гээд олон зүйл хамаарахыг ч тодотгож байсан юм. Өнөөдөр зарим хүн амжилтад хөтлөх зам нь мэдлэг боловсрол дадлага туршлага гэж үздэг байж магадгүй. Гэхдээ нийгмийн хандлагаас харахад өөртөө итгэх итгэл, стрессээ бууруулж хөгжүүлэх чадвар голлох байр суурийг эзэлж, үүнийг ойлгосон хэн бүхэн амжилтад хүрч байна.

     Харилцааны ур чадвараа хөгжүүлэх нь амжилтын үндэс. Маш олон ажил мэргэжил нэн тэргүүнд харилцааны ур чадварыг шаарддаг. Бусадтай харилцана гэдэг хоёр талын үйл явц. Тийм ч учраас уг чадварыг сайжруулахын тулд хүссэн санаагаа хүргэх мөн хүлээж авах гэдгийг анхаарах хэрэгтэй. Бусдыг сонсож сурах, сэтгэл санааг нь ойлгох, урамшуулах, үр дүнтэй харилцах, хүлээн зөвшөөрөгдөх, зөрчлийг шийдэх, чухал хүн гэдгийг илэрхийлж байх гээд төгсгөлд инээмсэглэл энэ бүхний гол зангилаа гэдгийг ч тэр нэмж хэлсэн юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120