ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас бүрэлдэхүүнийхээ үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлж, бэлэн байдлыг нэмэгдүүлэх, сургалт бэлтгэлийг эрчимжүүлэх хүрээнд командлагчийн нэрэмжит ээлжит шалгалтыг 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Шалгалтыг Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн материаллаг баазыг түшиглэн онол, дадлагын хэлбэрээр алба хаагчдын бэлэн байдал, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, үүрэг гүйцэтгэх чадавх, оновчтой шийдвэр гаргалт зэргийг нь дүгнэж, мэргэжлийн бэлтгэл, багаар ажиллах чадваруудыг нь ч сорив. Тодруулбал, цэргийн дүрэм, хууль эрх зүй, мэргэжлийн бэлтгэл, тактик шуурхай дадлага, галын бэлтгэл, нормативууд, биеийн тамир, гадаад хэлний мэдлэг, сэтгэн бодох чадвар гэсэн төрлүүдээр зохион байгуулж, хүн нэг бүрийн бэлтгэлийг нь уламжлал ёсоор шалгаж дүгнэсэн юм.