БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар анги нь Дорнод аймгийн Политехникийн коллежтой хамтран алба хаагчдынхаа хөгжлийг дэмжих олон талын арга хэмжээг зохион байгуулж буйн нэг нь хугацаат цэргийн алба хаагчдад чиглэсэн чадамжийн гэрчилгээ олгох сургалт юм. Энэ удаагийн сургалтад 40 орчим хугацаат цэргийн алба хаагч нийгэмд хамгийн эрэлттэй хөдөлмөр болох гагнуурчин, цахилгаанчин, тогоочийн мэргэжлээр суралцаж байна.
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нарт цэргийн эрдэмд шамдахаас гадна нийгэмд хэрэгцээтэй ажил мэргэжил эзэмших, жолооны дамжаанд суралцаж дүүргэх, англи хэл эзэмших, их, дээд сургуульдаа цахимаар суралцаж төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалт өгч хүссэн сургуульдаа элсэх зэрэг олон боломж байдгийг “Талын чоно”-ын дайчид ийнхүү өөрсдөөрөө баталж байгаа нь энэ юм.
Хошууч Д.ГАНБААТАР