Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүссэн цас зудын гамшиг, ослын хор уршгийг арилгахаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж эхэллээ. Дорноговь, Булган, Дорнод, Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт Зэвсэгт хүчний 8 ангийн 120 гаруй цэргийн алба хаагч 12 нэгж техниктэйгээр 4 дүгээр сарын 22-ны энэ өдрөөс ажиллаж эхлээд байна.
Ташрамд эргэн сануулахад, өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 16 аймгийн 70 орчим суманд Зэвсэгт хүчний 30 гаруй анги байгууллагын 500 гаруй цэргийн алба хаагч, туулц сайтай 107 нэгж техниктэйгээр хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ гүйцэтгэж, цасанд боогдсон орон нутгийн зав давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн хор хохирлыг арилгах ажлыг таван сарын туршид ээлж дараатайгаар гүйцэтгэсэн юм.
Энэ удаа ч гэсэн Улсын Онцгой комиссын шийдвэр, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу дээрх зургаан аймгийн сумдад гамшгийн хор хохирлыг арилгаж, малчин түмэндээ дэмжлэг үзүүлэхээр нутаг нутгийн зүг мордлоо.