• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ "АХЛАГЧИЙН ЖИЛИЙН ДЭД ЧУУЛГАН"-Д ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-04-21 11:41:38
Үзсэн: 211

ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ "АХЛАГЧИЙН ЖИЛИЙН ДЭД ЧУУЛГАН"-Д ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-04-21 11:41:38 Үзсэн: 211



   Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Булган аймгийн Хангал сум дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын "Ахлагчийн жилийн дэд чуулга уулзалт "-ыг Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зохион явууллаа.

    Тус чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, Хангал сумын Засаг дарга М.Төмөрбат, Хялганат тосгоны захирагч А.Сод-Эрдэнэ, ҮБХИС-ийн БХПК-ийн Мэргэжил олгох сургалтын тэнхмийн дарга, доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг, ЦДБЭЧ-ын сургагч ахлагч Т.Бямбацогт зэрэг зочид төлөөлөгчид оролцон илтгэл хэлэлцүүлсэн юм. Чуулга уулзалтыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаяр нээж, бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт хүсэв.

    Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, зэвсэг тeхникийн шинэчлэл, энхийг сахиулах ажиллагааны үүрэг оролцоог өсөн нэмэгдүүлэх зэрэг чиглэлд бодитой ахиц дэвшил гарсан талаар баярын хурал дээр онцлон тэмдэглэв.

   Чуулга уулзалтын үеэр урлагийн хэсэгчилсэн тоглолт өргөн барьж, “Ахлагчийн албаны хөгжил”, “Ахлагчийн алба, өөрчлөлтийн менежмент” зэрэг илтгэлийг хэлэлцүүлэхийн зэрэгцээ ахмад дайчдыг Батлан хамгаалах салбарын шагналаар, зарим ахлагч нарыг сум орон нутгийн “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм.

Ахлагч Ө.УРАНГУА

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120