• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

3.4 КМ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2024-04-23 20:08:02
Үзсэн: 135

3.4 КМ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Нийтэлсэн: 2024-04-23 20:08:02 Үзсэн: 135



     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиас Алтанбулаг сум хүртэлх сайжруулсан шороон замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн 20 гаруй барилгачин дайчид 10 гаруй нэгж техниктэйгээр 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд энэ замыг сайжруулснаар алба хаагчид нийслэл болон Алтанбулаг сумаас саадгүй зорчих боломж бүрдэх юм.

     Зэвсэгт хүчний 342 дүгээр ангийнхан байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам зэрэг улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд амжилттай оролцож, өдгөө өөрийн ангийн барилга байгууламжаа ч бүтээн байгуулсаар байгаа хамт олон юм.

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120