• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРГИЙН ХИМИЧИН ОФИЦЕРУУДЫН ЦУГЛАРАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-04-23 20:12:22
Үзсэн: 276

ЦЭРГИЙН ХИМИЧИН ОФИЦЕРУУДЫН ЦУГЛАРАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Нийтэлсэн: 2024-04-23 20:12:22 Үзсэн: 276



   Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газраас төрлийн цэргийн командлал, удирдах газар, нэгтгэл, ангийн цацраг, хими, биологиос хамгаалахын дарга, офицеруудын мэргэжил, арга зүйн цугларалтыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа

   Цэргийн химичин офицеруудын мэргэжил, арга зүйн цугларалт “Зэвсэгт хүчний цацраг, хими, биологиос хамгаалах цэргийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зэвсэглэл техникийг шинэчлэн, сэргээн сайжруулах боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан ба 2019 оноос тасалдаад байсныг энэ жил сэргээн эхлүүлснээрээ онцлог байв.

   Цугларалтын нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нар оролцож, химичин офицеруудад онцгой үүрэгтэйг нь цохон тэмдэглэж, ажлын амжилт хүссэн юм. Бригадын генерал Ж.Өсөхбаяр энэ өдөр мөн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид үргэлжлүүлэн ажиллаж, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзсан юм.

   Энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний химичин офицеруудаас гадна Цөмийн энергийн комиссын ажлын алба, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид оролцож, цацраг, хими, биологийн ослоос сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, чиг үүргүүдээ тодотгох зорилгоор онол, дадлагыг хослуулсан суралцсанаараа ач холбогдол нь оршино.

   Цугларалтын төгсгөлд оролцогчид Цөмийн энергийн комиссын ажлын алба, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын тусгай багаж хэрэгсэлтэй танилцсан ба ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Дугаррагчаа харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт болсныг дурдаж, бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгсөн юм.

Дэд хурандаа Б.АЛТАНСАЙХАН

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120