• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН “МИНЖ” КОФЕ ШОПТОЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2024-04-25 09:21:41
Үзсэн: 335

ИНЖЕНЕРИЙН ЦЭРГИЙНХЭН “МИНЖ” КОФЕ ШОПТОЙ БОЛОВ
Нийтэлсэн: 2024-04-25 09:21:41 Үзсэн: 335



   Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан түүхт 80 жилийн ойгоо угтаж олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг нь дэмжих зорилтод ажлууд юм. Энэ удаа ажлын орчин нөхцөлийг сайжруулах, эерэг таатай уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Минж” кофе шоп нээж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Хүн амьдралынхаа хамгийн идэвхтэй цагуудыг ажлын байранд хамт олныхоо дунд өнгөрөөдөг учраас тэдний ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх нь байгууллага бүрийн үүрэг гэж инженерийн цэргийнхэн үздэг юм.

   Кофе шопоор ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдаас гадна хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэн нь ч эргэлт уулзалтаар ирэхдээ ая тухтай орчинд үйлчлүүлээд буцдаг юм.

   Хамгийн сонирхолтой нь “Минж” гэж нэрлэсний учир нь байгаль экологийн тэнцвэрийг хадгалагч, ажилсаг хөдөлмөрч амьтан төдийгүй усны инженер гэж амьтан судлаачид үздэг байна. Тэр утгаар нь инженерүүд “Минж”-ээр кофе шопоо нэрлэж, өглөө бүр боргол уунгаа өдөр тутмын шинэ сонин уншиж, хамт олондоо үлдээх сайхан сэтгэгдлээ бичдэг уламжлал хэдийн тогтсон билээ.

Ахлах дэслэгч Р.БИЛЭГ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120