ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очироор ахлуулсан төлөвлөгөөт шалгалтын бүрэлдэхүүн БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллаж байна.
Тус шалгалтаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудын бэлэн байдал, цэргийн алба, сургалт, сэтгэл зүй, зэвсэглэл, цэргийн техник, ар тал ахуй хангалт, хөдөлмөр хамгаалал, өдөр тутмын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах юм
Хурандаа С.Баяр-Очир ахлуулсан комиссын бүрэлдэхүүн төлөвлөгөөт арга хэмжээний зорилго, чиглэлийг танилцуулж, бие бүрэлдэхүүний жагсаалын үзлэгээр шалгалтыг эхлүүллээ.
Хошууч Д.ГАНБААТАР