• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН
Нийтэлсэн: 2024-04-25 19:38:50
Үзсэн: 424

ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ТЭРГҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН
Нийтэлсэн: 2024-04-25 19:38:50 Үзсэн: 424



   Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээнийг угтан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэрэгжлийн спортод үзүүлж байсан амжилтуудыг цувралаар хүргэж байна. Бидний эхний онцлох байгууллага бол 101 жилийн түүхт, эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн.

    Нэгтгэлийнхэн хэзээнээсээ спортлог хамт олон бөгөөд тэдний амжилт 1966 оноос эхлэлтэй. 1966, 1967 оны Бүх Ард түмний спартакиадын хошой аварга, 1966 онд “Алдар” спорт хороо буюу тухайн үеийн нэршлээр “Алдар” нийгэмлэгийн өвлийн спартакиад болоод цэрэг түрүүч нарын олон төрөлтөд нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж, буудлага, үндэсний байт харваа, хөнгөн атлетикт тус бүрт нь алтан медалийнхаа буухиаг үргэлжлүүлжээ.

    1966 ондоо мөн маршийн тэмцээнд гутгаар байр, хөл бөмбөгөөр дэд байр, волейболоор гутгаар байр, одон бөмбөгт тэргүүн байр эзэлсэн тухай түүхнийн эх сурвалжид дурдсан байна. Бас “Алдар” нийгэмлэгийн цана, тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнд 1965, 1966, 1967 онуудад дараалан тэргүүн байр эзэлж, 1967 оны Армийн маршийн тэмцээнд танкийн батальоны салаа гутгаар байрын эзэд болсон нь цагаан цаасан дээр сийлэгдэн бичигджээ.

     Сүүлийн үеийн амжилтуудаас нь дурьдвал 2013 онд улс, аймаг бүс болон Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнээс 87 багц медалийг нэгтгэлийнхээ хашаанд баяртайгаар авчирсан байна. За тэгээд 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит "Марш тактик-тусгай бэлтгэлийн цогцолбор- тэмцээнд багийн дүнгээр дэд байр, 2018 онд мөн багийн дүнгээр гутгаар байр, 2022 онд тус нэгтгэлийн танкийн батальоны ротын захирагч ахмад Б.Ариунболд захирагчтай Хуурай замын цэргийн командлалын рот тэргүүн байр эзэлснээр уйгагүй хүч хөдөлмөрөөр биелэгдсэн шагналынх нь жагсаалт үргэлжилж байна. Мөн тэр ондоо саадын зурвас тэмцээнд багийн дүнгээр эрэгтэй тамирчид тэргүүн байр, эмэгтэй тамирчид гутгаар байр, эмэгтэй буухиа төрөлд багийн дүнгээр дэд байр, мэргэн буудагчийн 2 төрөлтийн биатлоны төрөлд дэд байр, цэргийн мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байр эзэлж, алтан медаль, цом хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.

    Тэр жилдээ буюу 2022 онд батальоны захирагчийн төрөлд мөнгөн медаль, ротын захирагчийн төрөлд алтан медаль, салааны захирагчийн төрөлд тусгай байр, ахлагчийн төрөлд тусгай байр, эмэгтэй ахлагчийн төрөлд хүрэл медаль, Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д эмэгтэй тасаг нь тэргүүн байр, хугацаат цэргийн алба хаагчдын салаа гутгаар байр эзэлсэн нь үеийн үедээ цэрэгжлийн спортын хамгийн хүчтэй баг гэдгийг нь илтгэнэ.

    2023 онд Монгол Улсын ахмадын аварга шалгаруулах цанын тэмцээнээс алт 2, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын өвлийн 2 төрөлт, цэрэг спорт цогцолборын өвлийн олон төрөлтөд алт 1, хүрэл 1 медаль, багаараа тэргүүн байр эзэлж, цом өргөжээ.

    Зэвсэгт хүчний 2023 оны аварга шалгаруулах өвлийн ЦСЦН-ын 2 төрөлт, 3 төрөлтийн тэмцээнд багийн дүнгээр тэргүүэ байр, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах “Гардан тулаан”-ы тэмцээнд багийн дүнгээр гутгаар байр, Цэргийн спортын 5 төрөлтийн тэмцээнд Автоматын тогтоол буудлагаар тэргүүн байр, Гар бууны тогтоол буудлагаар тэргүүн байр, Мэргэн буудагч эрэгтэй баг тамирчдын нэгдсэн дүнгээр тэргүүн байр эзэлсэн гээд оролцсон төрөл бүртээ манлайлж, нэгтгэлийнхээ түүхт 100 жилдээ цэрэгжлийн спортоор хичээллэдэг алба хаагч бүр нь бэлэг барьсан нь үүгээр нотлогдох байх.

   2023 онд буюу түүхт 100 жилийнх нь ойгоор сүүлийн гурван жилдээ цэрэгжлийн спортоор гаргасан амжилтаар нь ЗХЖШ-ын даргын тушаалаар “Биеийн тамир, спортын алдар” медаль хүртээсэн билээ. Ингэж үнэлэгдэхээс аргагүй амжилтыг тэд гаргасан юм.

    Ердөө 2023 онд гэхэд Зэвсэгт хүчний бүх нэгтгэл, ангийн цэрэгжлийн спортоор үзүүлсэн амжилтыг жагсаахад Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийнхэн нэгдсэн дүнгээр эмэгтэй баг тамирчид нь тэргүүн байр, эрэгтэй баг тамирчид зургаадугаар байр эзэлсэн нь цагийн цагт манлайлагчаа алдаагүй, медалийн тавцнаас бууж үзээгүй хамт олон гэдгийг нь гэрчлэх биз ээ ...

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120