• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ШИНЭ ЦЭРГҮҮДЭЭ ТОХИТОЙ ОРЧИНД УГТАН АВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСААР БАЙНА
Нийтэлсэн: 2020-10-16 12:01:37
Үзсэн: 282

ШИНЭ ЦЭРГҮҮДЭЭ ТОХИТОЙ ОРЧИНД УГТАН АВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСААР БАЙНА
Нийтэлсэн: 2020-10-16 12:01:37 Үзсэн: 282



    Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хамт олон үндсэн үүрэг гүйцэтгэлтээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирэх дайчдаа илүү тохитой орчинд хүлээн авах зорилгоор засвар, тохижилтын ажлуудыг өрнүүлсээр байна. Тус ангийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчид хамтран Шалган нэвтрүүлэх байрны зам талбайг бетоноор цутгаж ашиглахад бэлэн болголоо. Мөн өөрсдийн хүч бололцоогоор ангийн байрлал дахь зам талбайгаа ч засварлаж, гэрэлтүүлэг нэмж, Соёлын төвөө шинэчлэн засварлаж байна.

  Бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Засварын бүлэгтэй хамтран Цэргийн галт тогоог иж бүрнээр шинэчилж байгаа юм. Боловсруулах цехээр нь ялган тусгаарлаж, агааржуулалтын системийг бүрэн шийдвэрлэж, эрүүл ахуйн шаардлагыг хангах хүрээнд мах, ногоо, гурил зэрэг боловсруулах бүтээгдэхүүнээ өөр, өөр тасалгаанд бэлтгэдэг болох юм. Ангийн захирагч, хурандаа А.Болдбаатар дээрх бүтээн байгуулалтын ажлуудыг 2020 оны хоёрдугаар ээлжээр татагдах хугацаат цэргийн алба хаагчдыг тохитой орчинд хүлээн авах бэлтгэл гэж онцлоод бүтээн байгуулагч залуусыг ажлаа богино хугацаанд гүйцэтгэхийг захиж байсан юм.

Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн хэвлэлийн төлөөлөгч)

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 108