• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ТАКТИКИЙН ОЛИМПИАД-2024” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-04-26 15:39:16
Үзсэн: 296

“ТАКТИКИЙН ОЛИМПИАД-2024” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-04-26 15:39:16 Үзсэн: 296



   Жил бүрийн 5 дугаар сарын 14-ний өдөр тохиодог “Ерөнхий цэргийн мэргэжлийн өдөр”-ийг угтаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн нэрэмжит “Тактикийн олимпиад-2024” тэмцээн энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдана.

   Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын салаа, ротын түвшинд тактикийн бүлгүүдээр байлдааны ажиллагааг зохион байгуулах чадварыг нэмэгдүүлэх, албан тушаалтнуудын тактикийн сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ерөнхий цэргийн мэргэжлийг сурталчлах зорилготой энэ тэмцээнийг Хуурай замын цэргийн командлал, “Ерөнхий цэрэг ассоциаци” ТББ хамтран 10 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна

   Тэмцээнд нэгтгэл, анги бүрээс рот (батарей)-ны захирагч хүртэлх нэг албан тушаалтан нас, мэргэжил харгалзахгүйгээр заавал оролцож, онолын мэдлэг болон дадлагын ур чадвараараа өрсөлдөнө.

   Олимпиад 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон хээрийн хичээлийн байрлалд зохион байгуулагдана. Шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллийг 91008490 (Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер дэд хурандаа Э.Энх-Отгон) дугаараас асуух боломжтой.

ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120