Зэвсэгт хүчний 014 дүгээр анги сургуулийн жилийн сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу Налайх дүүргийн Соёлын ордноос СУИС-ийн харьяа Соёлын сургуулийн уран бүтээлчидтэй хамтран ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарт урлагийн нэгдсэн тоглолтыг толилуулж нэг өдрийг соёл урлагаар амьсгалан өнгөрүүлэв.
Соёл урлаг нь бие бүрэлдэхүүний урлагийн гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ажил албаны ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг ханган чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Ахлах дэслэгч Р.БИЛЭГ