• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТЭМЦЭЭН ТАВДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ
Нийтэлсэн: 2024-05-01 08:35:03
Үзсэн: 360

ТЭМЦЭЭН ТАВДУГААР САРЫН 06-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ
Нийтэлсэн: 2024-05-01 08:35:03 Үзсэн: 360



   Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхлэхэд 5-хан хоног үлдээд байна. Энэ жил Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд өргөн бүрэлдэхүүнтэйгээр, бэлтгэл сургалтаа өндөр түвшинд бэлтгэн оролцож байгааг зохион байгуулагчид онцолж байна.

    Тэмцээн 5 дугаар 06-ны өдөр албан ёсоор эхлэх бөгөөд 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цэрэгжлийн буудлагын гар буу, автомат тогтоол, СВД төрлүүд, цэрэгжлийн буудлагын тэмцээн, саадын зурвас, цэргийн гурван төрөлтүүдээр аваргуудаа тодруулна.

   Үргэлжлэн “Ахлагчийн жил”-тэй уялдуулан Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний шилдэг бүлгийн тэмцээн, цэрэгжлийн мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээн, Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнүүд тус тус явагдана.

    Тэмцээний ерөнхий шүүгчээр Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, тэмцээний нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир-спортын тасгийн дарга дэд хурандаа Ч.Мөнхтүшиг нар ажиллана. 

 

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120