• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАХ БАЙЛДАГЧ Т.БАТХИШИГ ААВ БОЛЖ, ТҮР ЦАГИЙН ЧӨЛӨӨГӨӨР ШАГНУУЛАВ
Нийтэлсэн: 2024-05-03 15:09:47
Үзсэн: 350

АХЛАХ БАЙЛДАГЧ Т.БАТХИШИГ ААВ БОЛЖ, ТҮР ЦАГИЙН ЧӨЛӨӨГӨӨР ШАГНУУЛАВ
Нийтэлсэн: 2024-05-03 15:09:47 Үзсэн: 350




    Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Танкийн ротын ахлах байлдагч Т.Батхишигийн гэргий Г.Мөнхцэцэг амаржиж, бяцхан охин төрүүлсэн баярт мэдээ манай хамт олонд ирлээ. Ангийн удирдлагууд эх орныхоо өмнө эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа ахлах байлдагч Т.Батхишигийнхээ гэр бүлд халуун баяр хүргэж, анги хамт олноороо бэлэг гардуулж, түр цагийн чөлөөгөөр шагналаа.
   Хурандаа Ц.Төрмөнх захирагчтай тус ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдынхаа гэр бүлийг эргэж тойрох, үр хүүхдэд нь бэлэг илгээх, өргөө цагаан гэр бэлэглэхээс гадна албаа хаангаа нийгэмд хэрэгцээтэй мэргэжлээр суралцах, дипломын ажлаа бичиж төгсөхөд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг хамт олон юм.


 

Дэслэгч Б.НОМИНЖИНГОО

Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120