Жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдөр тохиодог “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч байлдагч Адьяадоржийн Билгүүнийг танилцуулж байна. Тэр угтаа биш сэтгүүлч биш л дээ. Гэхдээ бичих дуртай, унших бүр дуртай, тэгээд бас зурах авьяастай, эвлүүлэг монтаждаа ч эвлэгхэн залуу. Байлдагчийнхаа авьяас, бас хүсэл мөрөөдлийг нь дэмжиж Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн удирдлагууд дайчин нөхдийнхөө гэрэл зургийг нь авах, тэднийхээ талаар эгэл энгийн мэдээ сурвалжилгыг бэлтгэн дээд байгууллага руу илгээхэд нь үргэлж дэмжлэг үзүүлдэг билээ.
Энэ ч утгаараа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-өөр мөрдэс нэгт нөхөд мөрөөдлөө биелүүлж, нийгмийн толь болсон сэтгүүлч тэр дундаа цэргийн сэтгүүлч болохыг ерөөж, жагсаалын дуугаараа бэлэг барьсан нь өнөөдрийн хамгийн бахархам үйл явдал байв.
Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийнхан жил жилд татагдсан дайчдаасаа бичих, зурах, гэрэл зураг буулгах авьяастай байлдагч бүрийг дэмждэг бөгөөд 2023 онд байлдагч Б.Төгөлдөрийг онжавуудынхаа сэтгүүлч нь болгож чадсан билээ. Байлдагчийн нүдээр байлдагчаа сурвалжлан гаргах хамгийн хөнгөн бөгөөд сонирхол төрүүлэм байдаг юм.